2024 оны 8-р сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хүсэл мөрөөдлөө ажил болгох талаар бодож төлөвлөсөн олон ажил байна. Түүнийгээ идэвхжүүлэхийн тулд тодорхой шийдэлд хүрэх хэрэгтэй. Маш сайн боловсруулсан төлөвлөгөө амжилттай ажил хэрэг болно гэдгийг санаарай. Амьдралын эрч хүчээ алдахгүйн тулд идэвхтэй байгаарай.
Үхэр: Төлөвлөж байсан ажлуудаа бүгдийг гүйцэтгэж чадахгүй. Гэвч хийж гүйцээх, бодож боловсруулах олон зүйлийг эргэцүүлэн нарийн тооцоол. Хүн бүртэй эелдэг зөөлөн, найрсаг хандаж өөрийн чин сэтгэлийг харуул. Хайр дурлалын харилцаанд болгоомжтой ханд. Хэт тунирхал, гомдол нь эерэг харилцааг бүрдүүлнэ гэж найдах хэрэггүй.
Ихэр: Эхлүүлсэн ажлаа цаг алдалгүй дуусгахыг зөвлөж байна. Бичиг цаастай холбоотой ажил хийдэг хүмүүс нэг хэсэгтээ л ширээ дүүрэн баримттай зууралдаж, амрах цаг зав гарахгүй. Та өөрийн хүслээр бүхий л зүйлийг хийж гүйцэтгэх гэж зүтгэнэ. Энэ нь амжилттай болж танд урам зориг бэлэглэнэ. Мэдлэгээ дээшлүүлэх боломж бололцоог хайж, шинэ өөрчлөлт рүү тэмүүлнэ.
Мэлхий: Шударга үнэний дуу хоолой болох, ядарсан хүмүүсийн өргөдөл гомдлыг нь төрд уламжлах зэргээр олонд тустай ажил хийнэ. Ашиг хонжоо хайсан ажил ямар ч тохиолдолд амжилт, үр дүн багатай байх болно. Мөн бусдын дургүйцлийг хүргэх үг үйлдэл гаргахгүй байхыг сануулж байна. Өөрт тохиолдох олон асуудлыг дэс дараатай шийдвэрлээрэй.
Арслан: Аливаа үүссэн асуудалд хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Нөхцөл байдлыг сайжруулахгүй юмаа гэхэд дордуулж болохгүй. Гэнэтийн шийдвэрийг буцааж болохгүй тул үр дүнг сайн тооцоол. Сайн судлах юм бол амьдралд тань ихээхэн нөлөө болох мэдээлэл олж авна. Хайрын харилцаа нь ээдрээтэй байгаа хүмүүс дотоод сэтгэлийг мэдэрч, шийдвэртэй алхам хийнэ.
Охин: Бүх талын харилцаагаа анхаарахгүй бол санамсаргүй хэн нэгнийг гомдоох магадлалтай. Элдэв хэрүүл маргаанд орооцолдохгүй байхыг хичээ. Өнөөдөр эхлүүлсэн ажил амжилт, ашиг орлого ихтэй байна. Ядарсан хүмүүст тусламжийн гараа сунгаж тэдэнд урам өг. Та хэн нэгний хувьд хүндтэй, буянтай үлгэрлэн дуурайх хүн нь болж магадгүй. Өөрөө өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх цаг иржээ.
Жинлүүр: Санаа нийлсэн хүмүүстэй эртнээс төлөвлөсөн ажлаа эхлүүлж мэднэ. Бизнесийн харилцаа ур чадвар, мэдлэгээ дээшлүүлэх боломж бололцоог олгоно. Шинэ арга барил судалж хэрэгжүүлнэ. Төлөвлөгөөт ажлыг барьж авахад саад багатай амжилттай бүтнэ. Нийгмийн харилцаагаа сайжруулах, өөрийн хүрээллээ нэмэгдүүлэх зэрэгт нэлээд идэвхтэй ажиллана.
Хилэнц: Хуримтлагдсан эрч хүчээ зөв чиглүүлэх арга ухааныг олж авах үе. Нөхцөл байдал танд эергээр нөлөөлж өмнө нь идэвхгүй урсгалаараа явж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Ажил хэргийн бага зэргийн бэрхшээл нь олон хүний хүч ухаанаар хурдан шийдвэрлэгдэнэ. Ганц бие хүмүүс бусдад өөрийгөө амьдралаа зөв аваад явах нэгэн болохоо харуулах гэж хэт их хичээх хэрэггүй.
Нум: Өөрт ирэх таатай боломжийг хүлээ. Хэрэв сайн туршлагагүй бол шинэ зүйлийг яаран эхлүүлэх хэрэггүй. Танд чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөх нэгэн гарч ирнэ. Хэрэгтэй санал, зөвлөгөөг эелдгээр хүлээж ав. Хэн нэгний сөрөг хандлагад хариу муу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Хардалт нь хэрүүл маргаан, хагацлын үүдийг нээх тул аль болох маргааныг хурцатгахгүй байхыг зөвлөж байна.
Матар: Хайр халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үгүйлнэ. Олон хоног ачаалалтай байсан алжаалаа тайлахад энэ өдрийг зориулна. Зах зээлд эрэлттэй байгаа бараа бүтээгдэхүүн судалж, худалдаа арилжааны ажил хийхээр төлөвлөж байгаа бол одоо л цаг нь ирсэн байна. Та бусдын санаа бодлыг үл тоон, өөрийнхөө зорилгод итгээрэй.
Хумх: Бусдын аманд орох юм бол худал хуурмагийн далайд умбах магадлалтай. Өөрт ирж буй мэдээлэл бүхнийг үнэн зөвийг нь тунгааж байж ажил хэрэгтээ ашиглахыг зөвлөж байна. Азгүйдэл таныг тойрон өнгөрөхгүй ч нэг л өдөр амжилт ирнэ гэдэгт итгэж болно. Уналт босолт ээлжлэн ирэх нь амьдралын хууль юм. Хэн нэгнийг өөрийн алдаатай үйлдлийн буруутан болгох гэлгүй зөв хүн бай.
Загас: Зарим нөхцөл байдлаас болж ажлын явц удаашралтай, сэтгэл санаа тогтворгүй байдалтай байна. Сайн төвлөрөхийн тулд бясалгал хийх, нам гүм орчинд амрах зэргийг туршаарай. Санхүүгийн байдал тогтворжих тул хэний ч дэмжлэг туслалцаагүйгээр өөрт тохиох асуудал бэрхшээлийг зохицуулах чадвартай болно.