Ховд аймаг, Жаргалант сум, Бичигт багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 11-ний өдрийн 18:01 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 1000 орчим боодолтой өвс шатаж байсныг ажиллаж унтраасан байна.