Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2018 оноос хойш гацсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг 2025 он гэхэд барьж дуусгахаа мэдэгдсэн. Тодруулбал, гэрээ байгуулсан хэдий ч өнөөдрийг хүртэл сууриа ч бариагүй сургууль, цэцэрлэг олон байгаа юм. Тэгвэл тус томоохон ажлыг нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр хариуцахаар болжээ. Л.Хосбаярын тухайд 6 жил шийдэгдээгүй 29-р сургуулийн засварын ажлын санхүүжилтийг шийдүүлсэн бөгөөд энэ 8-р сарын 25-нд бүрэн дуусгана гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Мөн 2 жил гаруй гацсан 62-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлсэн байна.
2024-08-12
Тэр чадна👍