Төв аймаг, Лүн сум Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газарт “Туул” голын усанд хүн сэлэхээр ороод осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 11-ний өдрийн 19:57 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид, Ар гэрийнхэн иргэн И/23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 12-ны өдрийн 05:30 цагаас эрэн хайх ажиллагааг явуулж байна.