Архангай аймгийн Хашаат сум Номгон багийн “Хөөврийн гүүр” гэх газар /аймгийн төвөөс зүүн зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т 08.13-ны өдрийн 07:30-08:00 цагийн орчим 1 өрхийн 100 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар мөн өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газраас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд очиход малчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.