Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” эрүүл мэндийг дэмжих бодлогын хүрээнд “1000 дугуйны баяр”-ыг GREMIX CAMI-тай хамтран ирэх аравдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулах гэж байна. Грийн Групп нь эрүүл бүтээгдэхүүн, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилготойгоор хүүхэд багачуудад нэг жилийн хугацаанд 1000 дугуй бэлэглэх юм. Энэ хүрээнд эхний 222 дугуйг “1000 дугуйны баяр”-т оролцсон хүүхдүүд дундаас тодруулнахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Бага насны хүүхдүүдийн дунд чихрийн агууламж өндөртэй хүнсний хэрэглээ нэмэгдэж, нөгөө талаас дэлгэцний хамаарлаас үүдсэн хөдөлгөөний дутагдал улам бүр өсөж, нийгмийн эрүүл мэндийн хувьд тулгамдсан асуудал болоод байгаа учраас энэхүү баярыг “Грийн Групп” болон Сami, Gremix хамтран хүүхэд багачууд дундаа санаачлан зохион байгуулж байна.
“Грийн Групп”-ээс эрүүл бүтээгдэхүүн, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилготой “1000 дугуйны баяр”-г зохион байгуулж байна. Энэхүү баярыг Грийн Групптэй хамтдаа зохион байгуулах болсон тухайгаа хуваалцана уу.
Gremix: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий дахинд өсвөр насны хүүхдүүдийн 80 хувь нь хөдөлгөөний дутагдалтай гэсэн судалгааг саяхан сонссон юм. Өөрөөр хэлбэл, өсвөр насны таван хүүхэд тутмын дөрөв нь хөдөлгөөний ямар нэгэн дутагдалтай, түүнээс гадна биеийн тамирын ямар нэгэн дугуйланд идэвхтэй хамрагддаггүй гэсэн судалгаа гарсан байсан. Цаашилбал, энэ нь хүүхдийн биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Жишээлбэл, энэ нь цусан дахь холестролын түвшинг огцом өсгөж, улмаар хичээл сурлагын хувьд хоцрогдох, хичээлдээ идэвхгүй оролцох, улмаар өөртөө итгэх итгэл буурах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг юм билээ. Түүнээс гадна хөдөлгөөний идэвхгүй байдал нь зарим төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн. Тийм ч учраас эрүүл бүтээгдэхүүн, идэвхтэй хөдөлгөөнийг уриалж байгаа “Грийн Групп” компанийн бодлогыг дэмжиж хамтдаа зохион байгуулж байна.
Cami: Түүнээс гадна, хүүхдүүдийн өдөр тутам хэрэглэж буй хүнсний хэрэглээнд чихрийн агууламж өндөртэй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн зонхилж, эдгээр нь дэлхий даяар эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудал болоод байгаа. Тийм ч учраас миний хувьд эрүүл мэндийн эдгээр эрсдэлийг Монголын хүүхэд залуустаа анхааруулах, эрүүл бүтээгдэхүүний ач холбогдлыг Грийн Группийн 10 брэндээр дамжуулан хүүхэд багачууддаа хүргэх, идэвхтэй хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хамтдаа хэвшүүлэхийн тулд “Грийн Групп” компанийн санаачилсан “1000 дугуйн баяр” арга хэмжээг дэмжиж, хамтран зохион байгуулах болсондоо баяртай байна.
“1000 дугуйн баяр” арга хэмжээ нэрнээсээ л сонирхолтой санагдаж байна. Энэ үеэр зохион байгуулагдах зарим сонирхолтой арга хэмжээнүүдээс дурдаж болох уу? Мэдээж Gremix, Cami хамтдаа оролцож байгаа болохоор хүүхэд залуусын хувьд хүлээлт үүссэн байгаа болов уу.
Cami: Энэ үеэр хүүхэд багачууддаа өдөр тутамдаа хийх боломжтой хялбар дасгалуудыг хүүхдүүдтэйгээ хамтдаа хийхээр төлөвлөсөн байгаа. Зөвхөн нэг л өдөр хийгээд зогсохгүй өдөр тутамдаа хийж хэвшвэл хүүхэд залуус маань хөдөлгөөний дутагдалд орохоос бүрэн сэргийлэх боломжтой байгаа. Түүнээс гадна органик хүнс хэрэглэж, эрүүл хооллохоо мартаж болохгүй шүү. Мөн өдөрлөгийн үеэр “Грийн Групп”-ийн зүгээс азтай 222 хүүхдийг шалгаруулж унадаг дугуй бэлэглэхээр төлөвлөсөн байгаа. Түүнээс гадна дэлхийгээр аялагч, дугуйчин Б.Очирвааньтай хамт 100 дугуйтай үзүүлбэр, хамтлаг, дуучдын тоглолт гээд хүүхэд залуусын нэг өдрийг маш сонирхолтой, идэвхтэй байдлаар өнгөрүүлэхийг урьж байна.
Gremix: Тийм ээ, Cami, бид хоёртой зөвхөн нэг өдрийг дурсамж дүүрэн хөгжилдөж өнгөрүүлээд зогсохгүй ирээдүйн амьдралдаа өдөр тутамдаа хэвшүүлэх маш олон эрүүл, зөв дадал хэвшлийг энэ өдөрлөгийн үеэр та бүхэн сурах боломжтой шүү! Аравдугаар сарын 5-ны өдөр уулзацгаая! Дашрамд дурдахад, “Грийн Групп” компанийн “Талын Монгол”, “Лапша”, “Sunsea”, “Слава”, “Сакура” зэрэг 10 брэндээс дурын бүтээгдэхүүнээ 50,000 төгрөгөөр худалдан аваад, баримт болон уутаа авч ирснээр 222 дугуйн ялагчийн нэг болох боломжтой шүү. Та 50,000₮-ийн худалдан авалт тутамд хэдэн ч сугалаа авах боломжтой.
“1000 дугуйн баяр” өдөрлөгийн хөтөлбөр
1.Gremix, Cami-тай урьдчилан бэлдсэн фото бүүт дээр зураг авахуулах
2.Gremix, Cami-тай чөлөөт ярилцлага хийх, бэлэгтэй асуултуудад хариулах
3.Gremix, Cami-тай хамтдаа дасгал хийх
4.Бөмбөрийн үзүүлбэр үзэх
5.Урлагийн тоглолт үзэх
6.1000 дугуйны ялагчийг тодруулах
7.Сонирхолтой тоглоом худалдан авах
8.Park Zone дээр тоглох
9.Грийн Группийн бүтээгдэхүүнээс худалдан авалт хийх
10.Дэлхийгээр аялагч Б.Очирвааньтай хамт 100 дугуйтай хүүхдийн үзүүлбэр үзэх юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 98991274, 95562391 дугаарт холбогдон мэдээлэл аваарай. Ингээд эцэг эхчүүдээ хүүхдүүдээ дагуулаад хүрэлцэн ирэхийг урьж байна, бүгдээрээ нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлцгээе.