Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан сумын нутагт өчигдөр /2024.08.13/ хүчтэй аадар бороо орсны улмаас Бууцагаан сум болон Говь-алтай аймгийн Дэлгэр сумын зааг нутагт гэнэтийн үер бууж, автозам усанд автжээ. Үерийн улмаас Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 130-133 км дэх Байдрагийн гүүрийн далан гэмтэж зорчих хөдөлгөөн саатсан байна.