Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар "Цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрэм" шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан тус дүрмийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагч нарын "Цэргийн алба хаагчийн ёс зүйн андгай" өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагаа боллоо.

Энэхүү ёслол, хүндэтгэлийн ажиллагааг тус ангийн захирагч хурандаа Х.Лхагвадорж удирдан явуулахын зэрэгцээ цэргийн алба хаагчийн ёс зүйн андгай өргөсөн нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “Та бүхэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Цэргийн нийтлэг дүрмүүд, Цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмээр заасан хэм хэмжээг чанд сахин биелүүлж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн андгай, тангарагтаа үнэнч байж, цэргийн алба хаагчийн нэр хүндийг өндөрт өргөж явна гэдэгт ангийн захирагчийн хувьд итгэлтэй байна” гэв.

Үүний дараа тус анги нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2024-2025 оны сургуулийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагч нарын 18 хүүхэд, багачуудад хичээлийн хэрэгслийн багц, цүнхийг ангийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэн, сурлагын өндөр амжилт хүслээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Таны сурталчилгаа