“Парис 2024" зуны XXXIII олимпын наадмын Хөнгөн атлетик-Марафоны төрөлд эх орноо төлөөлсөн тамирчдыг “Бичил Глобус” санхүүгийн нэгдэл автомашин, мөнгөн шагналаар шагналаа.
Тодруулбал, зургаан олимп, 11 дэлхийн аваргад эх орноо төлөөлсөн МУГТ Б.Сэр-Одод “MG ROEWE RX5” цоо шинэ автомашин бэлэглэлээ. Харин Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нарыг тус бүр 30 сая төгрөгөөр шагнасан байна.