Цаг үеийн мэдээ

Боловсролын сайд П.Наранбаярын Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бѳгѳѳд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Борбала Обрусанскитайг 2024 оны 8 дугаар сарын 14-ий өдөр хүлээн авч уулзан боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр орны боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэтгэлгээр суралцах оюутны квотыг бүрэн ашиглах, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт солилцоог эхлүүлэх талаар харилцан санал солилцов.

Монгол Улсын чадварлаг хүний нөөцийг бий болгоход хувь нэмэр оруулж буй явдалд Боловсролын сайд талархсанаа илэрхийлэв.

Таны сурталчилгаа