Улсын арслан Э.Оюунболд бусдын биед гэмтэл учруулж цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Тодруулбал, Улсын арслан Э.Оюунболд нь энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Их наяд худалдааны төвийн ойролцоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдсан байна. Улмаар хохирогч болох 19 настай иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх эмнэлэгт хандаад байгаа аж.
Уг асуудлаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэв.
Н ТҮВШИНБАЯР
2024-08-14
БЯЛБА НҮДЭЭД АЛЧИХГҮЙ Т1 СДА
Иргэн
2024-08-15
Бөх нарт Оюуны булчин дутаад өөрөө ч өрөөлийг хохироогоод нийгэмд буруу үлгэр үзүүлээд байх юмаа.Тамирчид урлаг улс төр ...нийгэмд ёс суртахууны үлгэр дууриалалтай Байх ёстойг ойлгуулдаг хүн, газар байна уу ер нь
Үржин, Рэнцэн Чонос
2024-08-15
Аллагыг уриалж болмооргүй юм!!!