Цаг үеийн мэдээ

2024 оны 8-р сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Буруу зуршилд автан эрүүл мэндээ хохироох үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Танд тохиолдож байгаа зарим нэг таагүй мэдрэмж эрүүл мэндтэй чинь холбоотой байх бололтой. Ажилдаа хянамгай, няхуур ханд. Бодож төлөвлөөгүй хийсэн үйлдлүүд, сэтгэл хөдлөлөөр шийдсэн асуудлууд таныг төвөгтэй байдалд оруулах магадлалтай.

Үхэр: Хамгийн ойр дотнын хүнд тань ямар нэгэн асуудал тохиолдож, тусламж дэмжлэг хүснэ. Таны өгөөмөр, энэрэнгүй зан чинь олон хүнийг баярлуулах болно. Энэ өдөр өөрийн гүйлгээ ухаан, овсгоотой байдлынхаа ачаар санхүүгийн асуудлаа тодорхой хэмжээгээр сайжруулна. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бүх бололцоотой аргыг хэрэглээрэй. 

Ихэр: Урьд өмнө тохиолдож байсан зарим нэг хүндрэл бэрхшээл цаг хугацааны явцад үгүй болж, аяндаа зохицуулагдсан байхыг харах болно. Ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байсан ажлууд бодсон цаг үед биелэхгүй байж болох ч урсгалаараа гүйцэлдэх магадлалтай. Эртний харилцаа холбооноос болж гэр бүлийн харилцаанд эргэлзээтэй хандлага гарч магадгүй.

Мэлхий: Хувь заяаны гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байхын тулд өөрийн мэдрэхүй, бодол санааг нягтлан тунгаах хэрэгтэй. Санхүүгийн алдагдал хүлээж ч болзошгүй тул бүх таагүй асуудлыг хяналтдаа байлга. Алдаа золиос болгож гэр бүлийн харилцаагаа муутгах хэрэггүй. Аль болох тайван байдлыг эрхэмлэн, үүссэн асуудлыг зохицуулахыг зөвлөж байна.

Арслан: Ирсэн мэдээллийг шууд утгаар нь хүлээж авах хэрэггүй. Үнэн худал нь мэдэхгүй мэдээллээс болж хэн нэгнийг буруутгах нь үл ойлголцол, харилцан гомдол авчирна. Өөрийн амьдралын ирээдүйн талаар эргэцүүлэн бодож тунгаах нь хэрэгтэй төлөвлөгөө гаргахад тусална. Ажлын ачаалал ихтэй үед тааламжгүй зүйлс их гарах тул сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаарай.

Охин: Гэр бүлд үүссэн маргаан зөрчилдөөн болон тогтворгүй байдал нь танаас ихээхэн сэтгэлийн тэнхээ шаардаж магадгүй. Ойр дотнын хүмүүсийн талаарх сөрөг хандлага, мэдээллийг аль болох холдуулан хаяхыг хичээ. Таны эрч хүч бага зэрэг суларч сэтгэх чадвар удаан байна. Өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хайхралгүй үлдээх хэрэггүй.

Жинлүүр: Өөрийн хүсэж байгаа зүйлээ илэн далангүй илэрхийлбэл их аз жаргалыг мэдрэх болно. Хэт их ачаалалтай байсан ч ажлын явц хэвийн байна. Эрүүл мэндэд элдэв асуудал гарахгүй байх. Ганц бие хүмүүсийг гэнэтийн болзоо хүлээж байна. Оройн цагийг олны хөлийн газар өнгөрүүлэх бол анхааралтай байгаарай.

Хилэнц: Эрүүл мэнддээ анхаарал тавьж олон төрлийн эмчилгээ үйлчилгээ хийх нь ихээхэн тус нэмэр болно. Өөртөө цаг зав гаргаж чаддаггүй хүмүүсийн хувьд энэ өдрийг биедээ анхаарахад зориулах нь таатай байна. Гэр бүлийн асуудлууд дээр бүгд л таны оролцоотой зөв бүтэмжтэй болдог гэж санах хэрэггүй. Бусдын санаа бодлыг сайн ойлгож хүлээн авах үе.

Нум: Өнөөдөр чин сэтгэлээсээ бусдад туслах, буян үйлдэх санал санаачилга гаргана. Төлөвлөгөөгөө ажил хэрэг болгох зүйлийг эхлүүлнэ. Гэрээ хэлэлцэл байгуулахад тохиромжгүйгээс гадна ажил хэргийн хувьд тааламжгүй мэдээ ирнэ. Танд хамт олон, найз нөхдийн хүрээллээс ямар нэгэн талархал ирж магадгүй. Амрагийн адал явдал бүтэмж муутай байна.

Матар: Зөн билэг, далдын хүчний зүйлд итгэхээс илүүтэй таны ойр байдаг эргэн тойрны хүмүүсийнхээ саналыг анхааралтай сонсоорой. Бүхий л ажил хэрэг болон хувийн амьдралдаа ч болгоомжтой хандахыг зөвлөж байна. Ажил, амьдралд нөлөөлөхүйц чухал уулзалтууд хийхэд тохиромжтой биш байна.

Хумх: Амьдралд тань нөлөөлж болохуйц амин чухал шийдвэрүүдийг гаргах хэрэггүй. Сэтгэл сайтай хүмүүсийн ажил амжилттай бүтэхээс гадна сайхан эрч хүч, энергийг бэлэглэх болно. Гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх хором мөч бүхнээ үнэтэйд тооцож, сэтгэл хангалуун байдлыг мэдрэхийг хичээ. Хамгийн гол нь амьдралын тэнцвэрээ хадгалж, дур булаам байдлаа алдаж болохгүй.

Загас: Амьдралд тань нөлөөлж болохуйц амин чухал шийдвэрүүдийг гаргах хэрэггүй. Сэтгэл сайтай хүмүүсийн ажил амжилттай бүтэхээс гадна сайхан эрч хүч, энергийг бэлэглэх болно. Гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх хором мөч бүхнээ үнэтэйд тооцож, сэтгэл хангалуун байдлыг мэдрэхийг хичээ. Хамгийн гол нь амьдралын тэнцвэрээ хадгалж, дур булаам байдлаа алдаж болохгүй.

Таны сурталчилгаа