Ховд аймагт ЕБС-ын хашаанд орон сууц барьж байгаа асуудал цахим сүлжээнд тавигдаж олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан юм. Тэгвэл уг асуудалд БШУ-ы сайд П.Наранбаяр байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр,
Ховд аймгийн төвийн 1-р сургуулийн хашаан доторх газраас Засаг дарга нь 2019 оны 4 дүгээр сард таслан авч хувьд өгөн, орон сууц бариулахаар болжээ.
Өнөөдөр тэнд газрыг нь ухаж хувийн байшин барьж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Ажлыг зогсоолгож, холбогдох шалгалтыг явуулж байна.
Сургуулийн мэдлийн газраас эрх мэдэлтнүүд хумсалж ирснийг засах, няцаах цаг нь болсон гэв.
Х
2024-08-14
Зөв. Ард түмэн бас хяналттай мэдээлж байяа.