Цаг үеийн мэдээ

Япон улсад болж буй байгалийн гамшигт үзэгдлээс үүдэн маргааш өдөр /2014.08.16/ тус улс руу явах нислэгүүд цуцлагджээ. 

Нислэг хойшилж буйтай холбогдуулан МИАТ ТӨХК дараах мэдэгдлийг гаргасан байна. 

МИАТ ТӨХК-ийн Наймдугаар сарын 16-ны өдрийн Улаанбаатар-Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэгийн талаар: 

Япон улсын Канто бүсийг дайран өнгөрөх хар салхины улмаас аюулгүй байдлыг хангах үүднээс 8/16-ны нислэг 8/17 болж хойшилж буйг үүгээр мэдэгдье.

Улаанбаатар-Нарита ОМ501А нислэг:

8.17-ны  5:30 цагт Чингис хаан ОУНБ-аас хөөрч, 11:25 цагт Наритад бууна. 

Нарита-Улаанбаатар ОМ502А нислэг: 

12:25 цагт Наритагаас хөөрч, 17:00 цагт Чингис хаан ОУНБ-д бууна. 

Нислэг хөөрөх цагаас 3 цагийн өмнө бүртгэл эхэлнэ. 

Хүчтэй хар салхины нөлөөгөөр Нарита нисэх буудал руу явах тээврийн хэрэгсэл доголдох магадладтай тул та бүхэн дор бүрнээ сайн судлан, анхаарал болгоомжтой зорчихыг хүсье.

МИАТ ТӨХК

Таны сурталчилгаа