Японы уламжлалт АУ-ы эмч, доктор, Токиогийн охидын Анагаах Ухааны Их сургуулийн Дорнын Анагаах ухааны тэнхимийн профессор, Хинокикаи Акаши уламжлалт АУ-ы эмнэлгийн ерөнхий захирал Ито Такаши Өргөө амаржих газарт хүрэлцэн ирж үйл ажиллагаатай танилцлаа. Ито Такаши нь 2023 оныг хүртэл 10 орчим жил Японы Уламжлалт Анагаах Ухааны Нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.