Ойрын өдрүүдэд төв болон говийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул тухайн хугацаанд орох хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх учир үер усны аюулаас болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.