Цаг үеийн мэдээ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрийн ажиглалт.

Махны дундаж үнэ

2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 14934 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 17787 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.7 хувиар буурч 17787 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар буурч 20434 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Гурилын үнэ

“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4082 төгрөг, дээд зэрэг нь 3114 төгрөг, I зэрэг нь 2486 төгрөг, II зэрэг нь 1531 төгрөг байна. Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4000 төгрөг, дээд зэрэг нь 3000 төгрөг, I зэрэг нь 2300 төгрөг, II зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 10.6 хувиар буурч 2155 төгрөг, монгол байцай 4.7 хувиар буурч 2198 төгрөг, монгол сонгино 5.4 хувиар буурч 3783 төгрөг, хүрэн манжин 1.2 хувиар өсч 3794 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Таны сурталчилгаа