Завхан аймаг нь хутагтуудын өлгий нутаг гэгддэг. Тус аймгаас олон хутагт төрөн гарсан байдаг. Тэдний хоёр Их хутагт болох Монгол Улсын Ерөнхий сайд агсан, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жил, Улиастайн сайд Дилав Хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан “Хоёр Их хутагт” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ оны есдүгээр сарын 19.20-нд зохион байгуулж хийхээр төлөвлөжээ.
Хурал нь Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав нарын түүх намтар, амьдрал, үйл хэрэг, бурхны шашны бүтээл туурвил, соёлын өв тэргүүтнийг судлан шинжлэх, судалгааны эргэлтэд оруулах, улмаар олон нийтэд сурталчлан таниулж түгээн дэлгэрүүлэхэд чиглэжээ.