Цаг үеийн мэдээ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр /2024.08.15/ мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээлэл хийх үеэрээ хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг "Нүсэр биш төсөр" хэлбэрт шилжүүлэх тухай ярьсан юм. 

Энэ жил хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 01-ний өдөр ням гарагт тохионо. Энэ өдөр цэцэрлэг болон нэг, зургадугаар ангийн сурагчид, эцэг эхчүүд цэцэрлэг, сургуулийн орчинтой танилцах ажлыг зохион байгуулах аж.  Харин есдүгээр сарын 2-ны Даваа гарагаас хичээл сургалтын үйл ажиллагааг шууд эхлүүлэх буюу хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүй юм байна. 

Таны сурталчилгаа