Цаг үеийн мэдээ

2024 оны 8-р сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Санаандгүй байдлаар томоохон асуудалд орж магадгүй. Хэнэггүй хайхрамжгүй байдлаас үүдэлтэй алдаа гарч мэдэхээр байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал хувийн амьдралд тань гарч магадгүй. Гэхдээ энэ нь шийдвэрлэхэд тийм ч төвөгтэй биш байх тул цаг алдалгүй зохицуул. Бүхнийг хойш тавиад байвал өөртөө илүү ачаа үүрүүлэх болно. 

Үхэр: Алс газраас гэнэтийн мэдээ дуулгана. Төлөвлөсөн ажилд тань нэлээд өөрчлөлт орж магадгүй. Бусдын гаргасан санал санаачилгыг бодит байдалтай нийцүүлэн бодож хүлээж ав. Мөнгө санхүүгийн байдал болон хувийн материаллаг чанараа дээшлүүлэхийн төлөө улайран тэмцэх хэрэггүй. Итгэл даах хүнээ өөрийн төлөөлөл болгоход эргэлзэх зүйлгүй. 

Ихэр: Өмнө нь хийж дуусаагүй ажлаараа өөрийгөө дарах хэрэггүй. Шинэ төлөвлөгөө боловсруулж, эрч хүчээр өөрийгөө цэнэглэ. Өөрийн хүч чадлыг ашиггүй зүйлд зориулах хэрэггүй. Үйл ажиллагааны хүрээгээ өөрчлөхийг хүснэ. Та өөрт ирэх боломжийг хүлээж амьдралаа өөрчлөхөд бэлэн байна. Хийсвэр хүмүүс энэ байдлаа өөрчилж чадахгүй шинэ адал явдал хайсаар байх болно. 

Мэлхий: Олон хүнтэй ажиллахаар бол харилцааны тал дээрээ анхаар. Таны авир бусдын дургүйцлийг хүргэж болзошгүй. Үүнээс үүдэн ажил дээрх харилцаа мухардалд орж та ганцаардах эсвэл бүр ажилгүй болж болзошгүй. Шинэ төсөл хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол бичиг цаасны ажлаа хангалттай гүйцэтгэхгүй бол бүтэхгүй байх талтай. 

Арслан: Уулзалт цуглаан нь таны танилын хүрээллийг тэлэх болно. Амьдралын энгийн тойрогт эргэлдэж шинэ нөөц бололцоог олж харахад бэрх байж мэднэ. Ойр дотнын хүмүүсийн анхаарал халамжаас зугтах хэрэггүй. Шинээр танилцсан хүнтэйгээ дотно холбоо үүсгэж магадгүй. Ямар нэгэн худалдан авалт хийхээр зэхэж байгаа бол тооцоотой байхыг зөвлөж байна. 

Охин: Ажлын орчин нөхцөлөө өөрчилж, шинэ арга барилаар ажиллах таатай боломж гарна. Энэ үед тулгарсан нөхцөл байдалдаа дасан зохицож ажиллах шаардлага үүснэ. Хийсэн үйл хэргээрээ та өөрийнхөө авьяас чадвар, мэдлэг боловсролоо нээн харуулах болно. Эрч хүчээ, оюун ухаантайгаа хослуулан ажиллаж чадвал зорилгодоо амархан хүрнэ. 

Жинлүүр: Ойр дотнын хүмүүсийн хайр энэрэл их үгүйлэгдэж, хэн нэгэнд сэтгэлээ нээмээр санагдана. Энэ мэдрэмжээ зөв ашигла. Хувийн авьяас, ур чадвараа ашиг орлого олох боломж олох таатай санал ирж магадгүй. Эргэлзээ тээнэгэлзээ байгаа бол дотнын хүнтэйгээ зөвлөлдөж тодорхой шийдвэрт хүрээрэй. 

Хилэнц: Өөдрөг үзэл, урам зоригоо гээлгүй өөрийгөө тууштай хөдөлмөрч гэдгээ харуул. Шинэ санаа ар араасаа урган гарч ирнэ. Танд олны танил, нөлөө бүхий хүмүүстэй уулзах өөрийгөө ойлгуулж шинэ санаагаа тайлбарлах боломж гарна. Та зөв үндэслэлтэй үзэл бодлоороо хэнийг ч өөртөө татаж чадна. Эргэн тойрны хүмүүстэй үнэн сэтгэлээсээ хандаарай. 

Нум: Хариуцлагатай хандлага, чин сэтгэлээр бусад хүмүүсийг байлдан дагуулж чадвал амжилт, нэр хүнд таныг тойрохгүй. Аливаад өнгөц, хөнгөн хуумгай хандахгүй байхыг зөвлөж байна. Өөрт ирэх бүхий л асуудлыг ул суурьтай, тайвнаар харж аль болох эерэг байдлаар шийдвэрлэхийг хичээ. Мэргэжлийн хүрээнд шалгалт хяналт явагдах, ямар нэгэн шинэ туршилт хийж магадгүй. 

Матар: Нэг л буруу үйлдэл хийхэд таны олон сарын хичээл зүтгэл талаар болж магадгүй. Зөв хүнээ сонгож хамтрагчаа болгохгүй бол итгэл эвдэж болзошгүй. Аливаа хүндрэл бэрхшээлийн үед таны итгэлтэй найз нөхөд хамгийн их дэм тус болно. Тулгарсан асуудлаас гарахад тань туслах хүмүүс гарч ирэх болно. Мөнгө хөрөнгөний тал дээр хөнгөн хуумгай хандах хэрэггүй.

Хумх: Тусламж эрсэн хүнээс нүүр бууруулах хэрэггүй. Эрх дураараа зангаас болж ямар нэгэн асуудал үүсэх бололтой. Өнөөдөр өөрийнхөөрөө зүтгэснээр байдлыг улам л дордуулна. Та хаана байгаагаас үл шалтгаалан амжилт, эрсдэл үргэлж хамтдаа байх болно гэдгийг үргэлж санаж аливаа ажилд хариуцлагатай хандаарай. 

Загас: Ойр дотнын туслагч тань ихээхэн баярлуулж магадгүй. Ажлын ачааллыг ганцаараа үүрэх гэсний хэрэггүй. Хамт олны дунд орж ажиллах нь таны хувьд туршлага болохоос гадна хажиг зожиг зангийн эм нь байх болно. Найз нөхөдтэйгөө илүү олон цагийг өнгөрүүлж, хамтдаа аялал зугаалга төлөвлөх, ирээдүйн сайн сайхнаа зөгнөн ярилцана.

Таны сурталчилгаа