Монголын хүндийн өргөлтийн холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэгийн 17 жилийн хөдөлмөр зүтгэл, үзүүлсэн амжилтуудыг өндрөөр үнэлж гурван өрөө орон сууцаар шагнажээ.
М.Анхцэцэгийн тухайд, Монголын хүндийн өргөлтийн төдийгүй спортын түүхэнд олон олон “алтан үсгээр” бичигдсэн бахдам амжилтын эзэн юм. Тэрбээр ДАШТ-ээс нэг алт, хошой мөнгө, хошой хүрэл медаль, Олимпын дөрөвдүгээр байрын шагнал, Оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн танхимын наадмын аварга, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 12 удаагийн аварга төдийгүй улсынхаа дээд амжилтыг 70 орчим удаа шинэчлэн тогтоосон юм.
2024-08-15
Hairan tatwar tulugchdin mungu sdaa
2024-08-15
Зөв хүнээ шагнажээ.Эмэгтэй хүнд баймааргүй тийм их мундаг хүч чадал заяагдсан Монголынхоо нэрийг дэлхий дахинд таниулсан сайхан хүчирхэг эмэгтэй мөнөөс мөн 100 дахин дэмжиж байна
2024-08-16
Demjij bnaa Baharhaj bn Dvvde Amjilt dahin dahin hvsey