Цаг үеийн мэдээ

Дорнод аймгийн Хэрлэн сум, 1 дүгээр багийн “Станцын саамын амралт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 10 км/ “Хэрлэн” голын усанд 1 хүн согтуугаар сэрүүцэх гэж ороод живсэн тухай дуудлага энэ сарын 13-ны 17:21 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн А /40 настай, эрэгтэй/-ийг 14-ний 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Таны сурталчилгаа