Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Зуунмод хотод Үндэсний бөхийн улсын цолтны мялаалга наадам эхэллээ.  Төв аймгийн Өндөрширээт сумын сумын уугуул, Монгол Улсын заан Доржхандын Хүдэрбулга, Төв аймгийн Баянчандмань сумын уугуул, Монгол Улсын харцага Эрдэнэбилэгийн Ууганбаяр нарын цолны мялаалга наадам Зуунмод хотод болж байна.

Цолны мялаалга наадмын үеэр МОНГОЛ УЛСЫН ЗААН цол хүртсэн Доржхандын Хүдэрбулгад  "Заамар өгөөмөр хайрхан" ХХК-ны захирал Ч.Уламбаяр 5 өрөө байр, Төв аймгийн нутгийн зөвлөлөөс 3 өрөө байр, Өндөрширээт сумын ЗДТГ, нутгийн зөвлөл, нутгийн зон олноос Land cruiser-300, Дүнжингарав бөхийн дэвжээнээс 50 сая төгрөг, ШШГЕГ-аас дурсгалын зүйл гардуулж шинэ цолыг нь мялаалаа.

Харин Монгол Улсын харцага бол хүртсэн Эрдэнэбилэгийн Ууганбаярт Төв аймгийн нутгийн зөвлөлөөс 2 өрөө байр, Дүнжингарав бөхийн дэвжээнээс 30 сая төгрөгөөр шинэ цолыг нь мялаасан байна. 

Таны сурталчилгаа