18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргасан талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Нийгмийн Эрүүл Мэндийн Газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
2022 онд 1,452 хүн энэ төрлийн зам тээврийн осолд өртсөнөөс 18 хүртэлх насны хүүхэд 232, жолоодож яваад гэмтсэн хүүхэд 110
2023 онд 1,680 хүн энэ төрлийн зам тээврийн осолд өртсөнөөс 18 хүртэлх насны хүүхэд 317, жолоодож яваад гэмтсэн хүүхэд 235
2024 оны долдугаар сарын 31-ний байдлаар энэ төрлийн зам тээврийн ослын 1,233 тохиолдол бүртгэгдсэнээс 18 хүртэлх насны хүүхэд 281, жолоодож яваад зам тээврийн осолд орсон хүүхдийн тоо 238 болж өссөн байна.
Осол гэмтэлд өртсөн хүүхдүүд насан туршдаа хөдөлмөрийн чадвараа алдах гэмтлийн үр дагавар нь хүндрээд нас барах тохиолдол байдаг. Жилд энэ төрлийн 1,600-2,000 осол бүртгэгдэх хандлагатай байгаа энэ үед сурроныг насанд хүрээгүй хүүхэд жолоодож байгаатай холбоотой зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай харагдаж байна гэдгийг тэрбээр онцлов.
2024-08-17
zla psd
Ganbaatar
2024-08-17
Demjij bna
Иргэн
2024-08-17
Хүний эрх зөрчиж байгаа асуудал биш үү Томчууд л ийм аюултай замын хөдөлгөөнийг бий болгосон биз дээ
Иргэн
2024-08-20
Tomchuud oorsdol iim ayuultai zam biy bolgsn shde irgej bolqu gazraar irgen 1r egneend mashina tavin iim bolhorl ingej osoldj bga shd
Ri
2024-08-20
Ugsa nasni hyzgaar zaasan ch ylga ih baihargu l hargdj bn 1600 hunii 300 n 18 hureegu 1300 n 18 hursim bol ih yalgaa baihargul ym bn tglech ulsiin dugaargu surron en tugjrelte hotd neg tsagda dohihid toohgui yvad ughud oldno gj hud shd