УИХ дахь ХҮН нам Зөвлөлөө албан ёсоор байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Б.Найдалааг сонгожээ.
УИХ дахь ХҮН намын Зөвлөл нь бүлгийн чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна. Тус нам УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр найман суудал авсан. Энэ нь 126 гишүүнтэй парламентын 6.3 хувь юм.