Цаг үеийн мэдээ

Улсын төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний долоон сард 17.6 их наяд төгрөг хүрч, өмнөх жилийн мөн үеэс 36.5 хувиар өссөн байна.

Мөн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ нь 16.8 их наяд байгаа нь өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар нэмэгдсэн дүн юм. Харин зарлага энэ хугацаанд өмнөх оны мөн үеэсээ 38 хувиар өсөн 15.3 их наяд төгрөг болж, тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарлаа. 

Татварын нийт орлого 2024 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.8 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 36.2 хувиар нэмэгджээ.

Уг өсөлтөд

орлогын албан татвар 2.3 их наяд төгрөг буюу 70.3 хувиар

бусад татвар, төлбөр хураамжийн орлого 414 тэрбум төгрөгөөр,

НӨАТ-ын орлого 738 тэрбум төгрөгөөр,

нийгмийн даатгалын орлого 386 тэрбум төгрөгөөр

онцгой албан татвар 178 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Таны сурталчилгаа