УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.16/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэчлэлийн тухай дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр “Хууль батлах нэг өөр. Хуулийг хэрэгжүүлэх улс төрийн зориг, эдийн засгийн чадавх сэтгэлгээ хандлага байна уу гэдэг асуудал бий.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль бол муу хууль биш. Хамгийн гол нь хэрэгжээгүй. Хэрэгжүүлэх дээр санхүүжилтийн эх үүсвэрийг тавиагүй.
Ахмад настны тухай хуулинд цалингийн сангийн 3 хүртэлх хувийг ахмадын санд төвлөрүүлнэ гэсэн заалт орсон. Бид хуулинд үүрэгжүүлсэн заалт хийхдээ тооцоо, судалгаа нотолгоогүйгээр хандаж, нийгэмд хүлээлт үүсгэчихдэг.
Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа цалингийн санг авч үзвэл Монголд нийт 20 их наядын цалингийн сан бий. 20 их наядаас 3 хувь гэвэл 600 тэрбум төгрөгийн цалингийн сан үүсгэх ёстой гэсэн хууль батласан. Тэгэхээр жил бүхэн 0.5 эсвэл 1 хувиар бүрдүүлээд явах уу гэдэг тооцоо судалгаа гаргана.
Үүнийг ахмадуудад хүлээлт үүсгэхгүй, үе шаттайгаар шийдэхээр Сангийн яамтай хамтран тооцоо судалгаа хийж байна” гэж ярилаа.
Эмч
2024-08-16
Тэтгэвэрт гарахад улсаас өгдөг тэтгэмжийн 50%-г 2025 оноос байгууллагаас өгдөгийг болиулмаар байна.Улсын том эмнэлэг гэхэд цалингаа тавьж чадахгүй байгаа юм.Яаж тэтгэмж өгөх вэ
2024-08-16
7-н жилээр тэтгэвэр бодож хэсэг ахмадыг хоироогоод буцаад 5-н жилээр боддог болгохдоо хуулийн хэрэгжилтийг биелүүлээгүйн улмаас танай яамныхан хэсэг ахмад настнуудыг хохироосон байгаа. Үүнийгээ засаарай сайдаа.
иргэн
2024-08-17
7 жилээр тогтоолгосон тэтгэврийг 5 жилээр дахин тооцохдоо буруу тооцсон. Шалгаарай.
2024-08-16
ХБИ-ний талаарх Хөдөлмөрийн тухай хуульд орсон 2дмол утга санаатай үг өгүүлбэрийг дахин үзэх шаардлагатай бн. …. Болно гэсэн үг нь заавал хөдөлмөр эрхлэнэ гэсэн үг биш гэж хуульч нь тайлбарлаж бгаа шүү. Өөр ямар хуулинд иймэрхүү заалтууд бгаа болдоо.
иргэн
2024-08-17
7 жилээр тогтоолгосон тэтгэврийг 5 жилээр дахин тооцохдоо буруу тооцсон. Шалгаарай.
Иргэн
2024-08-17
Төрийн албанд 27 жил ажилласан иргэн 20 жил мал малласан малчин хоёр ижил тэтгэвэр авч бгаа шүү .Засаарай сайдаа...27 жил шимтгэлэа төлсөн иргэн... Малчин хүний шимтгэлийг 10 жилийг нь төр зүгээр бөглөж өгсөн энэ яагаад адилхан байдаг юм . Зөрүү арилгасан гэж худлаа хуцахаа болиорой..