Цаг үеийн мэдээ

2024 оны 8-р сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Цаг нь тулсан ажил байхгүй бол ажилдаа улайрах хэрэггүй өдөр. Гэр бүлдээ дарамт төвөг учруулах хэрэггүй. Таныг ихээр хүндэлдэг хүнээс талархлын үг, сэтгэлийн бэлэг хүлээн авч магадгүй. Хамгийн чухал зүйлдээ анхаарлаа хандуулан шалдар булдар зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй.

Үхэр: Бүхий л ажил хэрэгт хариуцлагатай хандах хэрэгтэй бөгөөд энэ нь танд амар амгалан тэнцвэрт байдал, сэргэлтийг авчирна. Маш чухал ажлын уулзалтад бэлэн байх хэрэгтэй ба үр дүн нь хүлээж байгаагүй зүйл байх болно. Таны тусалж дэмжиж байгаа хүн тань сэтгэл хангалуун биш бол илүү ихийг хүснэ гэсэн үг. Харилцаагаа хадгалахын тулд та боломжит шийдвэрийг гаргах хэрэгтэй болно.

Ихэр: Ойр дотнын хүмүүсийн тав тухтай байдлын төлөө багагүй хүчээ зориулна. Жижиг сажиг зүйлд нэлээд их мөнгөө зарцуулах тул аль болох хэмнэлтийг эрхэмлээрэй. Таны хуучинсаг үзэл баримтлал яг одоо маш их хэрэгтэй байж мэднэ. Яаран шийдвэр гаргахгүй байх нь хамгаас чухал. Зарим нэг таагүй байдлыг эс тооцвол сэтгэл санааны байдал тогтвортой байна.

Мэлхий: Өнөөдөр од эрхэс таныг ивээнэ. Бүхий л ажил сэтгэлчлэн бүтэхийг та харах болно. Өнөөдөр хамгийн чухал гэсэн уулзалт, хэлэлцээрээ хийж дуусгаарай. Хувийн ажил хэргээ хөөцөлдөх цаг зав танд хангалттай олдох учир ямар нэг зүйлтэй давхцуулан сандрах хэрэггүй. Зарим хүмүүсийн архаг хууч өвчин сэдрэх магадлалтай. Ялангуяа ахмад настай хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавихаа мартаж болохгүй.

Арслан: Өнөөдрийн гол ажлууд эрт амжих бөгөөд ямар нэгэн саад тотгор бага гарна. Бүтээл туурвил хийх нь амжилтыг дагуулах болно. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл тань шинэ зүйлийг бий болгож урьд өмнө нь хүрч байгаагүй өндөрлөгт аваачна. Зарим үйл явдал таны амьдралыг үндсээр нь өөрчилж магадгүй. Хэн нэгнээс тусламж дэмжлэг хүсэлгүй өөрийн хүчээр бүхнийг босгоорой.

Охин: Амьдралын идэвх ердийнхөөс буурч, биеийн байдал муудах магадлалтай. Таны эрүүл мэндэд асуудал үүсэж мэднэ. Ажил мэргэжлийн хүрээнд санхүүгийн томоохон алдагдалд хүрэхийг үгүйсгэхгүй. Бусдын бодол санаанд бүү найдаарай. Энэ нь санаатай санаандгүй алдаатай байх болно. Ямарваа хамтын үйл ажиллагаанд анхааралтай хандах хэрэгтэй.

Жинлүүр: Илүү их амжилт гаргахын тулд яах ёстой вэ гэж толгойгоо гашилгаж, бодолд автана. Дараа дараагийн ажлаа төлөвлөөд өнөөдөр өөртөө амрах цаг өгөхгүй бололтой. Тууштай байж алхам бүрээ бодож цэгнэн, хуучны шалгарсан аргаар аажмаар хөдлөөрэй. Хэн нэгний ургашгүй явуулгад өртөхөөс сэрэмжил. Ном уншиж, кино үзэж үдшийг зугаатай өнгөрүүл.

Хилэнц: Чөлөөт цаг болон амралтын өдрөөр хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй байгаа бол энэ удаад өмнө нь амжуулж чадаагүй зүйлээ дуусгах, ахуйн бусад асуудлаа зохицуулахад цаг заваа зориулна. Хайртай дотнын хүмүүсийн сэтгэлийг гомдоох үг хэллэг хэрэглэх юм бол нөхцөл байдал тийм таатай байхгүй. Аливаад ухамсар дорой байдлаар хандах хэрэггүй.

Нум: Хамтрагч нар таныг уулзалт хэлэлцээрт хамтран ажиллахыг хүснэ. Санаа нийлсэн хүнтэйгээ бизнесийн ашигтай ажил эхлүүлнэ. Энэ нь таны удаан хугацааны туршид төлөвлөж ирсэн зүйл тул бүх зүйл таны дотор байна. Сайн танихгүй хүнтэйгээ хэтэрхий илэн далангүй яриа дэлгэх хэрэггүй. Хамгийн ойрын хүнээсээ гэнэтийн бэлэг авч магадгүй.

Матар: Хувийн уулзалтуудаа үдээс хойш болгон хойшлуулаарай. Учир нь өмнө өрнөсөн таагүй хандлагууд намжих хүртэл хүлээх хэрэгтэй болно. Гэр бүлд бага зэргийн маргаан, зөрчилдөөн үүсэх ч энэ нь аажимдаа намжиж, ойлголцолд хүрнэ. Хайр дурлалын болзоо нь таны сэтгэл санааны байдлаас болж яаж өрнөх нь шийдэгдэх болно.

Хумх: Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст таагүй зүйлүүд нэлээд учирч магадгүй. Өөртөө тус дэм болох хүнийг хайна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас таны төлөвлөсөн аялал цуцлагдаж магадгүй. Бүх зүйл дээр амьдралын хэмнэлээ хадгал. Таны дэргэд хамгийн дотнын зөвлөх найз нөхөд үргэлж хамт байгаад сэтгэл ханамжтай байна.

Загас: Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст таагүй зүйлүүд нэлээд учирч магадгүй. Өөртөө тус дэм болох хүнийг хайна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас таны төлөвлөсөн аялал цуцлагдаж магадгүй. Бүх зүйл дээр амьдралын хэмнэлээ хадгал. Таны дэргэд хамгийн дотнын зөвлөх найз нөхөд үргэлж хамт байгаад сэтгэл ханамжтай байна.

Таны сурталчилгаа