Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
17,18-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны 08-р сарын 16-ны 20 цагаас 08-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +2...+7 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Хэрлэн, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16...+21 градус, Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +25...+30 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор +30...+35 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна
2024 оны 08 сарын 18-наас 2024 оны 08 сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн 19-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 16-18 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +30...+35 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.