Цаг үеийн мэдээ

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өчигдөр эхэлж, үндэсний спортын 23 төрөлд тэмцээн уралдаан өрнөж байна. Үндэсний бөхийн өсвөр үеийнхний барилдаан болж, түрүү үзүүр бөхчүүд тодорлоо. Тэмцээний 15-16 насны ангилалд Э.Гантогтох түрүүлж, Г.Эрхэмхүү үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт н.Билгүүдэй, П.Эрдэнэтулга нар тус шалгарлаа.

Харин 13-14 насны ангилалд Л.Алтаншагай түрүүлж, Д.Гандорж үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт Д.Бүрэнзэвсэг, С.Шинэ-Идэр нар шалгарсан байна.

Таны сурталчилгаа