Цаг үеийн мэдээ

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Хөвсгөл аймгийн соёл, урлагийн газар угсаатны ардын урлагийн тоглолт, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлүүд, уламжлалт зан үйл, тоглоом наадгай, соёлын боловсролын хөтөлбөрүүд, үндэсний спорт сурталчлах чиглэлээр оролцож байна.

Энэ удаагийн фестивальд 12 улсын 140 гаруй гадаад оролцогч өөрсдийн уламжлалт соёлоо сурталчлан оролцохоос гадна Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс 1000 орчим өвлөн уламжлагчид, салбарын 150 гаруй байгууллага оролцож, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрлөөр 780 хөтөлбөрт арга хэмжээг та бүхэнд толилуулж байна.

Таны сурталчилгаа