Богдхан уулын дархан цаазат газрын Зүүн дэлгэр, Өгөөмөрийн амны байгаль хамгаалагчид 2024 оны наймдугаар сарын 16-ны өдөр ууланд хяналт шалгалт хийх явцад 2378УАК улсын дугаартай сэжиг бүхий автомашинд шаардлага тавихад шаардлага биелүүлэхгүй зугтсан бөгөөд ойр орчмын газарт үзлэг хийхэд тарвага буудаж нуугаад зугтсан байв.
Улмаар байгаль хамгаалагчид Төв аймгийн цагдаагийн газарт мэдэгдэн хамтран ажиллаж хулгайн ан хийсэн иргэнийг тогтоон саатуулж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт ан хийх хориотой бөгөөд ан хийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.5-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай.
Иргэн бүр Үндсэн хуулинд заасан иргэний журамт үүргээ биелүүлэн байгаль орчны эсрэг аливаа хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг Хамгаалалтын захиргаа өгч хамтран ажиллахыг уриалж байна.
Нүүрсний хулгайч
2024-08-17
Ямар аймаар хэрэг вээ
2024-08-17
1 tarvag yaadin bee durtai hun bsin bgaz busad torin hulgaichud alhan bitii hel gazar nutgarni suiruulj bhad
Хэрлэнтуул
2024-08-17
Ер нь бол болохгүй л дээ.