Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан Улаанбаатарт маргааш (2024-08-19) эхэлнэ. Манай улсаас хамгийн анх Монгол Ардын Нам 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ. Энэ удаагийн хуралдаанд Ази тивийн 15 улсын 20 гаруй улс төрийн намын эмэгтэй гишүүдийн 40 гаруй төлөөлөл оролцохоор Монголд ирээд байна.