Цаг үеийн мэдээ

2024 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өмнө нь хийсэн ажлаа дүгнэн, дуусаагүйгээ зүйлээ гүйцээх төлөвлөгөө гарга. Ямар нэгэн шинэ нээлт, шинэ санаачилга гаргах нь тааламжтай үе. Таныг үнэлдэггүй байдлыг мэдэрч байвал түүнээс холдохыг хүснэ. Уур амьсгалыг хэвийн байдалд нь хүргэх гол хүчин зүйл нь гэр бүл, үр хүүхэд байна. Ойр дотнын хүмүүсээсээ урам зориг авч таагүй зүйлийг умартаж чадна.

Үхэр: Харсан бүхэндээ нүд унагаж, хэрэгтэй хэрэггүй зүйлд мөнгөө үрэх хэрэггүй. Аль болох хэмнэлттэй байхыг хичээхгүй бол мөнгө төгрөгийн асуудал, санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Олон төрлийн эрсдэлтэй ажилд хөрөнгө оруулах хэрэггүй. Хайр сэтгэлийн хувьд бүтэмжтэй байж удаан хүлээсэн хайраа олох болно. Та ганцаараа биш гэдгээ цаг бүрд мэдрэх болно.

Ихэр: Таны сэтгэл тавгүйтэж уур уцаартай байдлаас үүдэн эргэн тойрны хүмүүстэй харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй. Гэр бүлдээ халуун дулаан яриа өрнүүлж, дор бүрнээ өөрийн бодлоо илэрхийлэх боломж олго. Эерэг хандлага маш ихийг бүтээж, өдрийн бүхий л үйл явдлыг эерэг болгоно. Яаралтай шийдвэрлэх ажил байсан ч заавал хурдан хийх гэж давчдах хэрэггүй.

Мэлхий: Гэр бүлийн харилцаа халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байна. Та агаарт хөөрсөн мэт хөнгөн, ариухан сэтгэл хөдлөлтэй байна. Болж өнгөрсөн зарим нэг зүйлээс болж асуудал үүсэж магадгүй. Тайлан тооцоо болон албан бичиг баримттай холбоотой бүхий л ажил хийхэд таатай байна. Хөрөнгө оруулалт, бараа нийлүүлэлт, материал борлуулах зэрэг ажил амжилттай байна.

Арслан: Өмнөх ажлаа нэр төртэй, тайван хийж гүйцэтгэхэд хамаг анхаарлаа хандуул. Хэн нэгэнтэй үг зөрөх, маргалдах нөхцөлийг бүрдүүлэхгүй аль болох асуудлаас холуур өнгөрөхийг хичээ. Таны гаргасан санал санаачилга олон хүний дэмжлэгийг авна. Өөрийн гаргасан амжилтдаа хэт бардах хэрэггүй. Цаашид гарч болох бүхий л шийдвэр болон үйлдлээ сайтар бодож төлөвлөх хэрэгтэй.

Охин: Амьдралын эрч хүч ихсэж байна. Хүчин чармайлт гаргаж, идэвх зүтгэлээ зориулсан бүхэн үр дүнгээ хурдан өгнө. Танд ирэх сөрөг хандлагуудыг эерэг энерги, өөдрөг сэтгэлээр эргүүлж чадна. Олон нийтийн газраар явах, үзвэр үйлчилгээ үзэх зэрэг нь ачааллыг багасгаж, зарим нэг таагүй явдлыг мартуулна. Гэр бүлийн хүрээнд хийх уулзалт сэтгэл санааг сэргээнэ.

Жинлүүр: Олон талаас таныг чиглэсэн сөрөг хандлагууд ирэх ч эерэг сэтгэл, тайван байдлынхаа хүчээр түүнийг холдуулж чадна. Үйл явдлын өрнөл ямар байгаагаас шалтгаалан сэтгэл санааны байдал тань харьцангуй тогтворгүй байна. Уур бухимдал нь таны амжилтад таагүй нөлөөлөхөөр байгаа тул өөртөө хяналттай байж, эрүүл мэнддээ анхаараарай.

Хилэнц: Өөрийн байр сууриа өсгөж, үүнийгээ даган ажил дээрээ нэр хүнд нэлээд дээшилнэ. Таны эхлүүлсэн, санаачилсан бүхэн амжилттай хэрэгжиж, төд удалгүй үр дүнгээ өгч эхэлнэ. Олон хүнд үлгэр дууриалал болж, бусдад сайхан сэтгэл төрүүлж чадна. Ойр дотнын хүмүүсийнхээ халамж анхаарлаас татгалзах хэрэггүй. Хайртай хүмүүстээ чиглэсэн сайхан сэтгэлийн бэлэг барь.

Нум: Ажил хэргийн ачаалал болон бусад төвөгтэй асуудлаас болж бие хямарч магадгүй. Чухал бөгөөд асуудал дагуулж мэдэх томоохон ажлыг хойшлуулсан нь дээр. Та сэтгэл санааны тогтворгүй болон бусад нөхцөл байдлаас хамаараад алдаатай шийдвэр гаргах магадлал өндөр байна. Эргэн тойрны хүмүүсийн тав тухыг алдагдуулахгүй байхыг зөвлөж байна.

Матар: Тайван байдлаа хадгалж, уур амьсгалыг эвдэхгүй байхыг хичээ. Цээжинд, багтаж ядсан уур уцаараас тань болж бүх хүн түгшүүртэй байдалд орно. Өөрийн ухаан санаагаа цэгцэлж, зүрх сэтгэлээ энэрэл хайраар дүүргэ. Дэргэд тань байгаа хэн нэгэнд таны хайр халамж дутагдаж байгаа гэдгийг мэдэр. Эрүүл мэндээ аюултай байдалд оруулах хэрэггүй.

Хумх: Удирдах албан тушаалтантай харилцах харьцаа таны ур чадвараас илүү нөлөөтэй байж магадгүй. Гэхдээ өөрийн чадварыг харуулахын төлөө бүхий л хүч бололцоогоороо ажилла. Сайн танихгүй хүмүүсийн дунд үйл хөдлөл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй бол олдсон боломжоо алдахад хүрч мэднэ. Өөртөө итгэлтэй, зоригтой байхыг зөвлөж байна.

Загас: Удирдах албан тушаалтантай харилцах харьцаа таны ур чадвараас илүү нөлөөтэй байж магадгүй. Гэхдээ өөрийн чадварыг харуулахын төлөө бүхий л хүч бололцоогоороо ажилла. Сайн танихгүй хүмүүсийн дунд үйл хөдлөл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй бол олдсон боломжоо алдахад хүрч мэднэ. Өөртөө итгэлтэй, зоригтой байхыг зөвлөж байна.

Таны сурталчилгаа