Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд "Монкон групп" ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж, өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ. Улмаар тухайн хэсэгт авто замын ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүй байсан тул ГУББГ-аас энэ сарын 15-нд гэрээг цуцалж, "Монкон групп" ХХК-д хүргүүлсэн байна.
Гэвч "Монкон групп" ХХК нь хөрсний усаа үргэлжлүүлэн авто замын ус зайлуулах хоолой руу шахаж байна. Үүнээс үүдэн өнгөрсөн хоёр өдрийн үргэлжилсэн борооноор Дүнжингаравын авто зам, Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний зам талбай усанд автсан байна.
Өнөөдөр ГУББГ-аас тус компанийн хөрсний усны хоолойг авто замын ус зайлуулах шугамаас салгаж байна.
Зочин
2024-08-18
Урагшаа 26 хороо баянмонгол их наяд саруул тэр чигээрэй хөрсний устай барилгиуд яваандаа нурна байх шүү голын ай сав газар орон сууц дэмий юм шигээ