Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны “Задгай”-д 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг наймдугаар сарын 18-ны өдрийн 16:07 цагт хүлээн Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн Т-ийн "Приус-20" загварын суудлын автомашин, иргэн Н-ийн "Ланд крузер-78" загварын суудлын автомашинтай мөргөлдөж, "Приус-20" загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /30 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлсэн байна.