Жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт дэх Гаалийн хяналтын бүсээр энэ оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Монгол улсын засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар “Жагсаалт батлах тухай (Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг жагсаалт)” тогтоолын 2 дугаар хавсралтын 28 дугаарт багтсан (Triethanolamine) гэх 5 кг бодисыг нэвтрүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.
Мөн Жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “У Ж” ХХК нь лабораторийн байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын Химийн хорт, аюултай бодисын ангилалд багтсан Натрийн сульфид (Na2S) Натрийн сульфид (Na2S), Аммони хлорид (NH4CI) хүхрийн хүчил /H2SO4/ нийт 55 кг бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн байна.