Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 36.311, мөрдөн байцаалтын 3.134 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 322 хэргийг хүргүүлсэн. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 6, Өмчлөх эрхийн эсрэг 104, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 59, бусад 21 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 49.700 зөрчилд 49.991 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 197 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 76 баривчилж, эрх хасаж, 483 иргэнийг торгож, эрх хасаж, 1 насан хүрээгүй иргэнийг сургалтад хамруулж, 49.234 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэсэн.
Мөн 49.991 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 49.175 шийдвэрлэж, шүүхээр 816 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1438, Танхайрах 109, Хүний биед халдах 41, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 153, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 46.907, бусад 1052 зөрчил байна.
Өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 16, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 44, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 91, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 2, шүүхээс даалгасан хүн 67, зөрчил үйлдсэн этгээд 17 олж тогтоосон байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 30 иргэнд 9.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 141 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.