Цаг үеийн мэдээ

Нисэхийн сургалтын төв нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын TRAINAIR PLUS хөтөлбөрийн нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн бэлтгэх “Aeronautical information management specialist” 021/122/AIS SPC сургалтыг 2024 оны 08 дугаар сарын 05-16-ны өдрийн хооронд зохион байгуулж, 10 суралцагч амжилттай суралцан гэрчилгээжлээ. 

Тус сургалт нь агаарын навигацийн аюулгүй байдал, үйлчилгээний тасралтгүй болон үр ашигтай байдалд шаардлагатай нисэхийн өгөгдөл, нисэхийн мэдээллийг Чикагогийн конвенцын Annex 15 дахь олон улсын стандарт, практик зөвлөмж, мөн ICAO-ийн агаарын навигацийн үйлчилгээний журам (PANS-AIM Doc 10066)-ын хүрээнд боловсруулах, түгээх чадамжийг суралцагчдад эзэмшүүлэх, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх зорилготой юм.

Сургалтаар нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээг эрхлэн явуулахад шаардлагатай түүхий өгөгдлийг удирдах, нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн боловсруулан түгээхэд шаардлагатай мэдлэг, чадварыг олгосон олгосон бөгөөд хамрагдсан ажилтнууд өөрийн ажлын байруудад сурч мэдсэнээ хэрэгжүүлэн, өндөр бүтээмжтэй ажиллана гэдэгт сургалт зохион байгуулагчид итгэлтэй байна.

Таны сурталчилгаа