Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Дээрх ажлын хүрээнд төслийн баг шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар олон улсын байгууллагын төлөөллийг урьж урьдчилсан судалгааны ажлуудыг гүйцэтгэж байгаа. Тодруулбал өнгөрсөн зургаадугаар сард Лондонд удирдах төвтэй “Populous Holdings” компанийн удирдлагуудыг монгол улсад урьж авчирсан. Тэгвэл энэ удаад Германд удирдах төвтэй GMP олон улсын архитектур, инжнерингийн компанийн удирдлага мэргэжилтнүүдийг урьж зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжлийн арга зүйн зөвлөгөө хийгээд, мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг хийлгэхээр болжээ.
GMP компанийн тухайд 50 гаруй жилийн туршлагатай бөгөөд олон улсад олимп болон хөл бөмбөгийн UEFA, FIFA гэх мэт дэлхийн хэмжээний цэнгэлдэх хүрээлэнгүүдийн архитектур, инженерингийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай компани юм. Тус компанийн гүйцэтгэх түнш буюу Азийн салбар хариуцсан захирал хатагтай Магдалена Вайсс, туслах түнш ноён Сандер Троост тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Энэ үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн удирдагч Ж.Энхжаргалан “Шинэ цэнгэлдэх хүрээлэн, арена нь 12.8 га газар дээр дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай онгойж хаагддаг дээвэртэй, доороо зогсоолтой, 30.000 гаруй хүний суудалтай баригдахаар төлөвлөгдсөн. Одоогоор судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард судалгааны ажлыг дуусгаж зураг төслийн тендерийг зарлахаар ажиллаж байна. Бид дэлхийд туршлагатай архитекторын компаниудын төлөөлөлтэй холбогдож хамтран ажиллаж байгаа. Дээрх байгууллагууд зураг төслийн тендерт оролцож эцсийн үнийг санал болгоно. GMP компанийн тухайд Германы Берлин дахь олимпын цэнгэлдэх хүрээлэн, Канадын Монреал, Хятадын Сужоу, Украйны Киевд байрлалтай олимпын цэнгэлдэх хүрээлэн спорт цогцолборуудын зураг дизайныг гаргаж байсан туршлагатай дэлхий топ компаниудын нэг” гэв.
GMP компанийн гүйцэтгэх түнш буюу Азийн салбар хариуцсан захирал хатагтай Магдалена Вайсс “Бид өмнө нь Испани Улсын Риал Мадрид клубийн Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гүйцэтгэж байсан. Дээрх цэнгэлдэхийн эргэн тойрон Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэн шиг орон сууц, хотхон дунд байрладаг. Бидний хувьд цэнгэлдэх хүрээлэнг хотын зах руу нүүлгэлгүй одоо байгаа байршилд нь шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах нь хамгийн оновчтой гэж үзэж байна” гэв.
Туслах түнш ноён Сандер Троост “Бид Монгол Улсад ирсэнтэй их таатай байна. Төв цэнгэлдэх хүрээлэнтэй танилцахаар ирсэн. Бидний хувьд одоо байгаа байршилд нь төв цэнгэлдэх хүрээлэнг дахин шинээр босгох нь ашиглалт, технологийн шийдэл талаасаа олон давуу талтай гэж хаж байна” гэв.
2024-08-19
ih l unetei boloh bh da. Tiim tusuv hurungu n bgaa ym bolu da chaavaas
2024-08-19
Kkk
2024-08-19
Kkk
2024-08-19
бас л мөнгө хаанаас олох юм вэ
Ganaa
2024-08-19
Хотоос хол Хүй 7 дээр задгай газарт барь!!!!
Хотоос гадна
2024-08-19
Зөв. Хотоос гадна барь
2024-08-19
Энэ Энхжаргалан гээч чинь нилээн шуугиан тариад байсан хүн байх аа.Шудрага ажиллаж чадах уу.Хонийг чоноор мануулна гээч болох юм биш биз!
Хотоос гадна
2024-08-19
Зөв. Хотоос гадна барь
kkk
2024-08-19
манайд томдоно доо, наадмаар талд нь л хүн дүүрэх биз дээ, тэгээд л хов хоосон, урсгал зардал нь дийлдэхгүй, дэмий л юм болно доо, 15 мянган хүний багтаамжтай байхад хангалттай
Jack
2024-08-20
Odoo baigaa ni 15.000 shuu dee.30.000 bno doo
2024-08-19
Suurin deer ni barih yum uu? Sayhan naadmiin umnu zasaad buun zardal gargaa biz dee. Huuchnigaa temtseen uraldaand ashiglaad shine tsengeldehee hotoos gadna barigad gazar oldohgui geh bish. Hulgaichuudad ni oron suuts barih gazar oldood engiin arcade statdion barih gazar oldohgui suurin deer ni barih gej bgaamuu. Ene chini l tsavchih sanaa bizdee
Зочин
2024-08-19
УБ хотод одоо хамгийн хэрэгтэй шаардлагатай байгаа зүйл бол Дулааны эрчим хүчний эх үүсвэр шүү
Аагий
2024-08-19
Хотын төвөөсөө нүүлгээчээ хүй 7 худагтч юмуу
Ард
2024-08-19
Байгаа юмаа нурааснаас хэвээр нь тордож үлдээгээд хотоос зайдуу шинэ байгууламжтай болсон нь дээр шд ээ... одоогийн цэнгэлдэхээ ашиглаж л байвал хэрэгтэй
Магна Т
2024-08-19
Энэ байгаагаа одоогийнхоор нь үлдээгээд хотоосоо захалж сэлүүхэн задгай талбай дээр шинэр нь, цогцоор нь бүтээгээчээ... Одоогийн байгаа талбай нь баяр наадам, шоу тоглолтын үеэр ойр хавьдаа машин тэрэг бүүхэл хөл тавих зайгүй болтлоо бөглөрч түгжирдэг. 30.000 болгочихвол хот/улс тэр чигээрээ энд орж ирээд гацаад бөглөрчихнө өө... Одоогийн талбайгаа бэсрэг арга хэмжээнд зориулан үлдээгээд, наад шинэ стадиондоо тохирсон газар орчин, зай талбайг нь зайдуухан сонгоод алс хойч ирээдүйг нь бодож байгаад спорт/уралдаан/тэмцээний бүхий л арга хэмжээнд тохирсон мастер хотхон болгоод, зоримог шийдэл боловсруулж байгаад цогцоор нь хий л дээ.... Төвлөрөл/түгжирэлийг дэмжих бус сийрүүлэх/саармагжуулах юм хий л дээ... Шинэ стадион барих, дор хаяж 30-50 мянган хүний суудалтайгаар төлөвлөх зэргийг чинь бол дэмжиж байна аа...
Altaa
2024-08-20
Хуучинг нь нурааж яах гэсэн юм бол доо. Зүгээр үйл ажиллагаашаа явагдаж болоод л байгаа газрыг битгий айж л байг. Дахиад шинэ цогцолбороо өөр газар олж баримаар юм.
2024-08-20
Хуучингаа үлдээсэн нь дээр биш үү?! Өөр олон янзаар, бэлтгэл сургуулилт хийх, уралдаан зохион байгуулахмгэх мэтээр ашиглахаар яадаг юм бол оо!? Стадионыг тэнд нь байлгаад түгжрэл нь үүсээд бужигнаад л байна! Өөр сайхан төлөвлөх арга алга уу!
Jack
2024-08-20
Odoo baigaa ni 15.000 shuu dee.30.000 bno doo
Ерөнхийлөгч
2024-08-27
Хотоос гадна барьвал бид бүхэнд 2 том байгууламж үлдэх бусуу. Тэгээд ч одоогийн 15к зогсоолгүй байж 30к болохоор бас л доороо хэд дахин давхар зогсоол барьж их мөнгө л орох байхдаа.