Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Эрчим хүчний салбарт үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд Төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулан өглөө.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан эрчим хүчний салбарт олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын төрийн дээд шагнал хүртээснийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх гардуулан өгч, мэндчилгээ дэвшүүлэв.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
• Шушмаагийн Гончигсүрэн - Эрчим хүчний сэлбэг эд ангийг цутгах, зорох үйлдвэр, “Батзорлого” ХХК-ийн ахмад ажилтан
Алтан гадас одонгоор
• Нацагдоржийн Оюунцэцэг – “УБЦТС” ТӨХК-ийн ахмад ажилтан
• Чулуунбатын Нар-Од – “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэсгийн ахлагч
Хөдөлмөрийн хүндэт медалиар
• Байгальмаагийн Баттөмөр – Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч
• Лхагвадоржийн Мөнхцог – Эрчим хүчний яамны Эрчим хүчний Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дулааны хэлтсийн ахлах шинжээч
• Доржийн Гүндсамбуу – Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын санхүү бүртгэлийн хэлтсийн шинжээч нарыг шагнаж урамшуулав.
Мөн Эрчим хүчний сайдын тушаалаар Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Зоригийн Мөнх-Оргилыг, Эрчим хүчний яамны Жуух бичгээр Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн мэргэжилтэн Батчулууны Намжилжав, Бодлого төлөвлөлтийн газрын сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн ахлах мэргэжилтэн Навчаагийн Алтанзул, Бодлого төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Чимэдцэрэнгийн Ганчимэг, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Түмэндэмбэрэлийн Болортуяа нарыг шагнасныг гардуулан өгч, амжилт хүслээ.
2024-08-19
Энэ авилгач Тавинбэхийг зайлуулдаггүй юм бх даа
Тэгшээ
2024-08-19
Тавинбэх гэж мундаг авилгалч байна даа.