Цаг үеийн мэдээ

Монгол Улсын “Чингис хаан” Олон Улсын агаарын замын боомт болон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын шалган нэвтрүүлэх боомтын төлөөлөгчдийн ажлын уулзалт 2024 оны наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. 

Тус уулзалтад БНХАУ-ын талаас Хөх хот, Манжуур, Хайлаар, Эрээн зэрэг боомтуудын төлөөлөгчид оролцсон бөгөөд уулзалтын хүрээнд талууд хоёр улсын хилээр зорчих иргэдийн аюулгүй байдлыг хангах, боомтуудын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхээр санал солилцож, “Ажлын уулзалтын протокол”-ыг шинэчлэн байгуулсан юм. 

Ташрамд дурдахад, талууд 2017 онд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод уулзалт өрнүүлэн “Ажлын уулзалтын протокол” байгуулж байжээ.

Таны сурталчилгаа