УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Ээлжит бус хуралдаанаар Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон түүнийг дагасан төсвийн тодотголыг хэлэлуэж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр,
"Засгийн газраас Төсвийн тодотгол дагуулж төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой хоёр гол хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүд оруулж ирээд батлах гэж байна. Товчхондоо “цаашид тендергүй болъё оо!” л гэнэ дээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуульд “Чадавхид суурилсан хэлэлцээний арга” гээчийг шинээр санаачилжээ. Зорилго нь яаралтай хийх шаардлагатай мега төслүүдийг гаднын “чадавхитай” компаниудаар гялс хийлгэх. Гэвч энэ нэг удаагийн хууль биш. Дараа нь чадавхийг нь харсан юм аа гээд тендергүй гэрээнүүд шуурчих эрсдэл бодитой байна.
Бас нэг эвгүй нь компаниудын хэн нь чадавхитай, хэн нь чадавхигүйг салбарын яамны хэдэн дарга, одоогоороо монополь шахуу эрхтэй болчихсон мэргэжлийн зарим холбоод шийддэг болох, Засгийн газар хүсвэл ер нь шууд гэрээ байгуулдаг болох зохицуулалт гээд тэр чигтээ аюул.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд “нэн яаралтай нөхцөл үүссэн тохиолдолд” гэдэг зохицуулалт оруулаад шууд гэрээгээр ажил гүйцэтгүүлдэг болох өөрчлөлт хийх гэж байна. Энэ хуулийн өөрчлөлт батлагдвал жишээ нь, нэн яаралтай гэж үзээд зам барилга, засвар хийх компанийг тендергүй шууд сонгож гэрээ байгуулдаг болох бодитой эрсдэл үүснэ. Зориуд ч байж мэднэ!
Хуучин парламентын баталж өгсөн шинэ дэгээс болоод энэ саналуудаа чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлж чадахгүй л сууж байна. Сэтгүүлч нөхөд, аж ахуйн нэгжүүд анхааралдаа авна биз ээ" гэв.
Зочин
2024-08-20
Өлөн хулгайч нар олон болсон шүү !!!