Цаг үеийн мэдээ

2024 оны 8-р сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Олон төрлийн хурал цуглаан, арга хэмжээ зохиогдоно. Гэвч танд тусламж дэмжлэг ирнэ гэж найдах хэрэггүй. Зөвхөн өөрөө өөртөө л найд. Танд туслах хүн зөвхөн та өөрөө л байх болно. Өмнөх өдрүүдийн таагүй явдлууд, урам хугарлыг мартан эрч хүч, сэтгэл санаагаа сэргээ. Ажил хэргийн хувьд одоохондоо санаа зовоод байх зүйлгүй, бүгд амжилттай байх болно. 

Үхэр: Сэтгэл санаа тогтворгүй юу ч болоогүй байхад уурлах, бухимдах байдал илэрнэ. Энэ нь аажимдаа сэтгэл хямрааж бие өвдөхөд хүргэнэ. Өөртөө итгэлгүй унхиагүй байдлаас болж асуудалд орж, мөнгө төгрөгийн гачаал үүсэх магадлалтай. Та өөрийнхөө зорилгыг хир зөв тодорхойлсноос ирээдүйд амьдралаа яаж авч явах тань шалтгаална гэдгийг санаарай. Толгой өөдрөг, эрч хүчтэй амьдрахыг хичээ. 

Ихэр: Итгэл найдвараа алдахуйц зүйлд ч сэтгэл тавгүйтэн айдас түгшүүрт автаж болохгүй. Ахмад настнууд болон аав ээждээ өөрийн халамж анхаарлыг мэдрүүл. Албан тушаалтанд өөрийгөө үнэлүүл. Таны амжилт бусдад бахархал төрүүлж, нэр хүндийг өндөрт өргөнө. Амжилтын ихэнх хувийг оюун ухаанаараа олж авах чадвартай болно. 

Мэлхий: Өнөөдөр аав ээж болон ойр дотнын хүмүүстээ маш их хэрэгтэй байгаагаа мэдэрнэ. Тэдэнд анхаарал халамж тавих нь таны хийх ёстой томоохон үйл хэргийн нэг хэсэг юм. Ажил хэргийн хувьд өөрийн хэрэгжүүлэх гэж буй ажилдаа хэний ч санаанд оромгүй олныг гайхшируулсан төлөвлөгөө гаргаж байж хөрөнгө оруулалт өгөх томоохон түншийн анхааралд өртөх болно. Энэ бүгд таны сэтгэл санаа, ажилдаа төвлөрөх байдлаас шууд хамаарна. 

Арслан: Таагүй мэдээ тэнцвэрт байдлыг өөрчилж, сэтгэлзүйн дарамтад оруулах гол шалтгаан болно. Сэтгэл санаа тавгүй байна гээд уйтгарлаад байх нь бодит байдалд нийцэхгүй. Амьдрал баялаг, сонголт арвин байдгийг сана. Тодорхойгүй байдлаас болж эрүүл мэнд болон сэтгэл санаа тавгүйтнэ. Гэр бүлийн асуудал гарах магадлалтай тул оройг ганцаараа өнгөрүүлэхийг хичээгээрэй. 

Охин: Мэргэжлийн ажил хэрэг дээд зэргийн төвлөрөл, сахилга бат, зохион байгуулалтыг шаардаж байна. Маш чухал асуудал шийдэхэд таатай үе ба өмнөх ажлынхаа үр дүнг хурдан үзэхийн тулд тууштай ажиллахыг зөвлөж байна. Зорилгоо хэт биелэгдэшгүй гэж бодох нь таны урмыг мохооно. Ойр дотнын хүмүүсийн харилцааг дээдлээрэй. Сэтгэл санаагаа чин шударга байлгах нь чухал байна. 

Жинлүүр: Эргэн тойрны хүмүүстэй харилцаагаа хэвийн чигээр нь хадгалахыг хичээ. Өмнөх өдрийн сөрөг нөлөө мэдрэгдэж болох ч түүнийг тайван, амгалан байдлаараа үлдэн хөөгөөрэй. Ирэх өдрүүдэд их зүйлийг хийхээр төлөвлөж чадвал эрч хүч аяндаа ундарна. Та өөрийн зөв гэснээ ямар ч саад бэрхшээлийг үл тоон хийгээрэй. 

Хилэнц: Өдөр тутмын ажил хэвийн үргэлжлэх ч тодорхойгүй мэдээллүүд хүлээн авч магадгүй. Сэтгэл санаа түгшүүртэй, тайван бус байх нь танд төдийгүй эргэн тойрны хүмүүст муугаар нөлөөлж эерэг уур амьсгалыг сулруулж магадгүй. Тухайн нөхцөл байдлаас үүдэлтэй ямар нэгэн алдаа гаргаж мэдэх тул сонор сэрэмжтэй байхыг сануулж байна. 

Нум: Их цаг хугацаа, оюун ухаанаа уралдуулан хүч хөдөлмөрөө зориулан байж хийсэн ажлын үр дүнгээр багагүй ашиг олно. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил нь та бүхний хувьд үнэт зүйлээс ялгаагүй байна. Таны бизнесийн санаа энэ удаад амжилт дагуулах нь тодорхой. Гэхдээ амжилтдаа хэт эрдэж бардах хэрэггүй. 

Матар: Нөхцөл байдал бүхий л зүйл дээр шийдэмгий зоригтой байхыг шаардах бололтой. Ажил хэргээ удирдан явуулдаг арга барил, авьяас билгээрээ олон хүнийг гайхшируулж чадна. Таны хувьд шинэ өөрчлөлт эхэлж байна гэж ойлгож болно. Ирээдүйн их амжилтын төлөө зарим жижиг асуудалд толгой гудайх хэрэггүй гэдгийг санаарай. Ажил хэргийн бүхий л харилцаандаа эв эеийг эрхэмлээрэй.

Хумх: Өнөөдөр олон хүнтэй харилцах, урилга хүлээн авах зэрэг нь ихэнх хүмүүсийг ядаргаанд оруулах болно. Тайван амгалан байдлыг эрхэмлэн, эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Ойрхны аялал нь таныг болон гэр бүлийн хүмүүсийн тань сэтгэлийг сэргээж, таатай амралт болох болно. Харин хүнд хүчир ажил нь таныг улам ихээр ядрааж эрч хүчийг барах болно. 

Загас: Үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэхийг хүсэж байгаа хүмүүс санхүүгийн дэмжлэг хайж эхэлнэ. Сайтар төлөвлөөгүй ажил амжилт дагуулах нь ховор тул яаран шийдвэр гаргаж, эрсдэлтэй алхам хийхээс татгалзаарай. Хувийн амьдралд эерэг өөрчлөлтийг авчрах үйл явдал болно.

Таны сурталчилгаа