Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн тандалтын баг тус аймагт ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайдын А/344 тоот тушаалын дагуу Баян-Өлгий аймагт улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг нэмэлтээр шуурхай зохион байгуулах, хам шинжийн тандалтыг идэвхжүүлэх, эмнэлзүйн чиглэлээр эмнэлгийн үүднээс оношлон илрүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Иргэд, эцэг эх, асран хамгаалагчдад амны хаалт зүүх, гараа бохирдсон тохиолдол бүрд угаах, товлолын вакцинд хамрагдаагүй болон хоцорсон бага насны хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах, хүүхдийг олны хөлийн газраар авч явахгүй байх, гэр, орон байрны агааржуулалт, цэвэрлэгээг тогтмол хийх зэрэг энгийн бөгөөд үр дүнтэй өөрсдөөс шалтгаалах арга хэмжээг авч улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Биеийн нүүрэн хэсгээс эхлэн улаан гүвдрүүт тууралт гарч, өндөр халуурах, нусгайрах, нүдний салтс үрэвсэх, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, бүх биеэр толбот тууралт гарах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа Өрх, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвд яаралтай хандана уу.
Улаанбурхан өвчний талаарх мэдээлэл зөвлөгөөг Шуурхай 119 тусгай дугаараас үнэ төлбөргүй авах боломжтой.
2024-08-20
Цэнгэл суманд гэсэн үнэн юм уу