Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Хонгор морьт багийн “Орхон Сэлэнгийн бэлчир” гэх газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км/-т “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 5 хүн аялж байснаас 1 хүн нь усанд живсэн тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 16:23 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Л /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.19-ний өдрийн 07:00 цагаас эхлэн зохион байгуулж, осолдсон газраас баруун хойд зүгт 16 км зайд 11:23 цагт цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.