Цаг үеийн мэдээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Төслийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн тогтолцоо бүрдэж, гамшгаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн болон Онцгой байдлын байгууллагын радио холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдал дээшилнэ.

Мөн  гамшгийн улмаас үүсэх эрсдэл буурах, иргэд, аж ахуйн нэгжид учирч болзошгүй хохирол багасах, гамшиг, аюулт үзэгдэл, ослыг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдэх юм.

Таны сурталчилгаа