Цаг үеийн мэдээ

Цаг уурын байгууллагын мэдээгээр Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Туул, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна.  

Туул /Алтанбулаг/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Эг, Улз /Дашбалбар сум /, Халх / Ялалт баг/, Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 5-40 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан/, Хурх, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшнийг 10-75 см даван хүчтэй үерлэж байна.

Таны сурталчилгаа