Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарт бараалхлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Словени Улс нь манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түнш болохыг онцлоод хоёр орны хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж, дараагийн 30 жилд нийгэм, эдийн засгийн олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Словенийн урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг уялдуулж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон соёл, аялал жуулчлал, цахим хөгжил, ойн менежментийн салбарт тодорхой төсөл хэрэгжүүлэн хамран ажиллах талаар санал солилцлоо.

Таны сурталчилгаа