Цаг үеийн мэдээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах шинжээч Н.Эрдэнэчимэг, мэргэжилтэн Ө.Баясгалан, Б.Тайванжаргал нар “Шувуу хамгаалах төв” Төрийн бус байгууллагын судлаачдын баг, Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) шинжээч ноён Тарек Абулхава, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын төлөөлөгчидтэй уулзлаа. 

Уулзалтын үеэр Дорнод Монголын хээрийн өвөрмөц экосистемийн төлөөллүүдийг хамгаалах зорилгоор ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран “Дорнод Монголын Хээр”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэх хээрийн ажлыг эхлүүлэн олон улсын шинжээч болон судалгааны багийг орон нутагт ажиллах бүх талын дэмжлэгийг үзүүлэн, хамтран ажиллахаар санал солилцов. 

Монгол Улсын Засгийн газраас 2014 онд нийт 12 газрыг Дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан урьдчилсан жагсаалтад оруулсны нэг нь Дорнод Монголын хээр буюу Дорнод Монголын дархан цаазат газар, Тосон хулстайн байгалийн нөөц газар, Яхь нуурын байгалийн нөөц газар, Баянцагааны тал байгалийн нөөц газар, Жаран тогооны тал байгалийн нөөц газар зэрэг газар нутгууд юм. Дорнод Монголын хээр нь нүүдэлчин ахуй оршин тогтнох соёл уламжлалын өлгий төдийгүй дэлхийд цөөн, Евро азийн хялганат хээрийн Төв Азийн хэсгийг төлөөлдөг экосистем бөгөөд биологийн олон янз байдал нь харьцангуй цогц төдийгүй экологи, эволюцын хувьд маш чухал түшиц нутаг юм.

Таны сурталчилгаа